Цэс Close

Зам засварын ажлын явц 87 хувийн гүйцэтгэлтэй байна

Зам тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд авто зам, гүүрний засвар арчлалтын ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц, 87 орчим хувьд хүрчээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90 хувь, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрээд байна. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2 хувь, баруун, зүүн болон говийн бүс нутгийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах