Цэс Close

Засгийн газар: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. ТУс хуралдаанаар "ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Ахлах ангийн сурагчдын амралтыг бага ангийнхны нэгэн ижил нэгдүгээр сарын 8-аас эхлүүлэх асуудлыг судалж байна" гэж Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Сануулахад, Боловсрол, шинжлэх ухааны яам 2023-2024 оны хичээлийн жилийн амралтын хуваариар хоёрдугаар улиралд  найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амрахаар төлөвлөсөн. Тэгвэл ахлах ангийн сурагчдыг бага, дунд ангийнхантай хамт буюу ирэх нэгдүгээр сарын 8-аас эхлүүлэхээр судалж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах