Засгийн газрын хуралдаанаар 30 орчим асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,
- нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- "Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилт зэрэг нийт 30 орчим асуудал танилцах болон хэлэлцэхээр товд багтжээ.
Сэтгэгдэл үлдээх