
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дэд ажлын хэсгийг аймаг, нийслэлд байгуулан ажиллаж байна. 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30.000 га талбай эвдрэлд өртсөн гэсэн дүн гарсан. Үүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд эвдэрсэн 21.000 га талбай, зам, барилга байгууламжийн ажлын улмаас эвдэрсэн өртсөн 2.000 гаруй га талбай, бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаа, төрийн өмчит улсын үйлдвэрийн олборлолт явуулж орхисон 8000 га талбай тус тус эвдрэлд орж, орхигдсон байна.
Сэтгэгдэл үлдээх