Цэс Close

Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Дорнодод болж байна

Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнний нээлт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод болж байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд энэ  хөдөлгөөн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Малчид бэлчээрээ зохистой ашиглахыг хүсэж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнгээ өгнө. Малчид хамтдаа хоршоо байгуулж, хөрөнгө оруулалт хийснээр  бэлчээрээ хамгаалж чадна. Малын ашиг шимийг өндөр болгож, малчид өөрсдөө орлоготой болно. Монгол Улсын хамгийн олон боомттой зүүн бүсийн хөгжлийн боломж бол “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм” гэлээ.  Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дорнод, Сүхбаатар,  Хэнтий аймгийн нийт 400 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэл тавилаа. Тэрбээр:

- УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, малчдыг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэж, хүний эрхээр биш өөрийн эрхээр жаргах боломжийг нь нээж өгч байна. Зудын улмаас өнөөдрийн байдлаар  7.4 сая мал хорогдож, 5000 гаруй өрх нийт малынхаа 70 гаруй хувийг алдаад байна. Сүхбаатар аймаг нийт малынхаа 45 хувийг, Дорнод аймаг 10 орчим хувийг, Хэнтий аймаг 20 орчим хувийг зудад хорогдуулсан байна.

Тиймээс өнөөдөр хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 10 хувийг эзэлж байна. Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн. Малчид жилийн 20-24 хувийн хүүтэй өндөр зээлийг арилжааны банкнаас авч байна. Арилжааны банкууд хамгийн найдвартай зээлийг ипотекийн зээл гэдэг. Тэгвэл дараагийнх нь малчны зээл байдаг. Малчид зээлээ хариуцлагатай төлдөг. Малчдын  сарын орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж тооцохоор дундаж малчин өрх сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж амьдарч байна. Малчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Малчдын  энэ түгжрэлийн тойргийг нурааж чадвал амьжиргаа нь дээшилнэ. Энэ нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл юм.

Зарим улстөрч  “Малчид мэдлэггүй, боловсролгүй учир зээлээ төлж чадахгүй” гэж байна. Би тэр улстөрчийг “Хэлсэн үгээ татаж аваарай, тэгэхгүй бол тойрог дээр чинь малчидтайгаа очоод жагсана” гэсэн. Канад хүн Монголд үхэр тэжээгээд, нэг үхрийг 5-6 сая төгрөгөөр борлуулж байна. Тэр хүн монгол үхрийг нэг сая төгрөгөөр худалдаж аваад, тэжээж, нэмүү өртөг шингээгээд 6-7 сая төгрөгөөр борлуулсан. Манай малчдад энэ боломж бий хэмээв.

  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах