Цэс Close

ИЗНН Их хурлаараа шинэчлэлийн хөгжлийн бодлого хэлэлцэнэ

Иргэний Зориг Ногоон нам Их хурлаа  есдүгээр сарын 09-ний өдөр хуралдуулахаар болжээ. Намын Их хурлыг хуралдуулах товыг ИЗНН-ын Үндэсний хорооны наймдугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэж, намын Их хурлын төлөөлөгчийн тоо, хурал зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан гаргасан байна.

ИЗНН Их хурлаараа  намын  бодлогоо хэлэлцэн албан ёсоор зарлах бөгөөд   улс орны нийгэм, эдийн засаг, ногоон хөгжлийн баримтлах бодлогыг шинэчлэн хэлэлцүүлэх гэх мэт үндсэн хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-д хэдэнтээ суудал авч байсан ИЗНН нь өнгөрсөн хугацаанд манай улсын ардчиллын хөгжил болоод ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төрийн ууган хүчин юм. Тухайлбал, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай ИЗНН нь Байгаль, орчин, ногоон хөгжлийн яам байгуулах санаачилгыг анх дэвшүүлэн гаргаж, улмаар үндсэн чиглэлийн бодлогын яам болгуулахад гол үүрэг гүйцэтгэж байсан  түүхтэй.

Өдгөө ИЗНН нь намын шинэчлэл рүүгээ анхаарч, намын даргаа өөрчилж, намын хурлаа ойр ойрхон хуралдуулж, үйл ажиллагаа нь нэлээд эрчимжээд байгаа.   

ИЗНН нь гишүүд төвтэйгээр институцын түвшинд намаа шинэчлэн хөгжүүлэх, улмаар өнөөгийн цаг үеийн үүссэн шаардлага, хэрэгцээнд тулгуурласан нийгэм, эдийн засаг, ногоон хөгжлийн шинэчилсэн бодлогыг хэрэгжүүлэх, эрх баригчдад хяналт тавьж ажиллах юм.

Ногоон иргэншил рүү дэлхий нийт хэдийнээ хөл тавиад эхэлсэн энэ цаг үед ногоон хөгжлийн үзэл баримтлалтай ИЗНН-ын хувьд улс орныхоо тулгамдсан асуудлын шийдэлд  байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ногоон бодлого зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа аж.  Тиймээс ИЗНН  улс төрийн хүчтэй сөрөг хүчин байхын төлөө улс орныхоо хөгжлийн замаар явахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад хүчтэй дуу хоолой болох зорилго тавьжээ.

 

Б.САРУУЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах