ИЗНН Ц.Ганхуягаа намаасаа хөөжээ
ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын дарга Ц.Ганхуягийг намаасаа хөөжээ. Намын дарга нь намаа самраад, өөр намынхантай сүлбэлдэж гүйж, намын тамгаа дур мэдэн хүчингүй болгож, нэр дэвшүүлнэ гэж хувь хүнээс мөнгө авсан зэрэг нэлээд олон ноцтой зөрчил гаргасан учраас Ц.Ганхуягийг намаас хөөгөөд зогсохгүй шүүх, цагдаа, АТГ-т шалгуулахаар тус намынхан хандсан байна. ИЗНН сүүлийн үед идэвхжиж, Төрийн ордны баруун талд намын байрных нь хаяг харагдах болсон байна лээ. Ардчилсан намын дүрмээр намын дарга нь гишүүнээ хөөдөг бол ИЗНН-ын Улс төрийн зөвлөл нь намаас хөөх шийдвэр гаргадаг дүрэмтэй юм байна.
Б.Наран
Сэтгэгдэл үлдээх