Цэс Close

ИЗНН-ын санаачилсан 35 намын нэгдэл хонгилын үзүүрт гэрэл асаах нь

Иргэний Зориг Ногоон нам /ИЗНН/-аас МАН, АН-аас бусад улс төрийн 35 намыг нэгдэж сонгуульд  орох  уриалгыг гаргасан. Намуудаас ч эхнээсээ саналыг хүлээж авахаа  илэрхийлсэн.

ИЗНН-ын дарга Батын Батбаатарын гаргасан энэ санаачилга нийгэмд ч хүчээ авч, улс төрийн гол ярианы сэдэв болж байна.  Намууд төдийгүй иргэд олон нийт дэмжиж, өнөөгийн байгаа байдлыг өөрчилье, шинэчилье гэцгээж байгаа энэ үед намуудын нэгдлийн талаархи  энэ уриалга анхаарлын төвд орж чадлаа.

 Өнгөрсөн лхагва гаригт  /2024.02.20/ ИЗНН-ын урилгын дагуу 35 намуудын төлөөлөл уулзалт хийсэн байдаг. Энэ уулзалтаас намууд нэгдэж, эвсэл болж сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлчихлээ.

Тэгэхээр энэ УИХ-ын 2024 оны сонгууль өрсөлдөөнтэй бас улс төрийн хувьд сонирхолтой болохоор байна.

  Эрх барьж ирсэн МАН, АН-ын хоёрын эсрэг улс төрийн 35 намаас нэг эвсэл болоод ороод ирвэл нийгэмд тэр чигээрээ өөрчлөлт, шинэчлэл хийгдэж, сонгууль савлаж мэдэх нь.

 ИЗНН-ын гаргасан 35 намын нэгдэл нь Монголын нийгэм, улс төрд цоо шинэ өөрчлөлт шинэчлэлт хийгдэж болзошгүй улс төрийн мессэж болчихлоо. Өнөөгийн нийгэм, эдийн засаг хүнд байгаа нөхцөлд энэ нэгдэл хонгилын үзүүрт гэрэл харагдуулж байна.

Үнэхээр ч 35 нам хүчээ нэгтгэж энэ сонгуульд оролцвол иргэд, олон нийтийн дэмжлэгийг авах бөгөөд улс төрийн хүчний байдал маш сонирхолтой, өрсөлдөөнтэй, сонгууль савлаж мэдэхээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах