Цэс Close

Израйль улс насанд хүрэгчдийн 85 хувийг вакцинд хамруулснаар маск зүүх шаардлагагүй боллоо

Израйль улсын хүн амын 53% буюу 5 сая орчим хүн вакцины 2 дахь тунгаа хийлгэснээр халдвар эрс буурч, засгийн газар нь иргэддээ гадуур маск зүүхгүй явахыг зөвшөөрчээ. Байшин барилга дотор маск зүүх журам хэвээрээ үйлчилж байгаа.

Энэ оны 1-р сард өдөрт 10 мянга орчим халдвар бүртгэгдэж байсан бол одоо өдөрт 100-гаас доош тооны халдвар бүртгэгдэж байгаа гэнэ.

Израйлийн Вейзманны нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Эран Сигалын мэдээллээр Израйлийн 16-аас дээш насны иргэдийн 85 хувь нь вакцинд хамрагдаж, эсвэл халдвар аваад эдгэж дархлаа тогтоод байна. 

Үндсэндээ дэлхий дахин байгаа вакцин үр дүнтэй эсэхт эргэлзэж, тээнэгэлзэж байгаагийн хариуг Израйль улсын бодит жишээ харуулж байна. Израйль улсад үндсэндээ Ковид-19 цар тахлын үе дуусгавар болж хэвийн амьдралд шилжих шилжилтийн үе эхэлж байна. 

Энэ хүрээнд Израйль улс зарим хөл хорио, хязгаарлалтаа цуцласнаас гадна вакцинд хамрагдсан хүмүүсийг болон халдвар аваад эдгэсэн хүмүүст ресторан хоолны газраар чөлөөтэй үйлчлүүлэх,  зочид буудал байрлах, том хэмжээний соёл, спорт, шашны арга хэмжээнд боломж олгох тогтолцоог нэвтүүлж байна. Гэхдээ Израйльд Ковид-19 өвчний вирусийн давхар мутацид орсон хэлбэр илэрч байгаагаа үүдэн нөхцөл байдал бүрэн тогтворжсон гэж үзэхэд эрт байна гэж үзэх хандлага ч байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах