Цэс Close

Ирэх сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь гарчээ

Дэлхийн олон улс оронд SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар эрчимтэй тархаж буй энэ үед 8 дугаар сарын нислэгийн цагийн хуваарийг түр хугацаанд цуцлан, УОК-ын Шуурхай штабаас олон улсын нислэгийн тоог тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан дахин шинэчилж ирүүлсний дагуу 2021 оны 8 дугаар сарын нислэгийн цагийн хуваарийг шинэчлэн баталлаа.

ИНЕГ-аас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан 8 дугаар сарын нислэгийн цагийн хуваарьт вакцины 2 тунд хамрагдсан болон өвчлөөд эдгэсэн иргэдийг тээвэрлэн ирэх нислэгийн хуваарийг гаргасан байсныг нөхцөл байдалтай уялдуулан УОК-ын Шуурхай штабаас нислэгийн зөвшөөрлийг тухай бүр шийдвэрлэхээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах