Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ

Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хаах хугацаа: 2025 оны наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас
Нээх хугацаа: 2025 оны есдүгээр сарын 1-ний 05:00 цаг хүртэл
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл үлдээх