Цэс Close

Католик сүмийн тэргүүнийг хэрхэн сонгодог вэ?

Пап лам Францис 88 насандаа жанч халсан учраас уламжлал ёсоор түүний залгамжлагчийг өнгөрөгч тавдугаар сарын 8-ны өдөр тодруулсан билээ. Улмаар Католик сүмийн тэргүүн 267 дугаар Пап ламаар Кардинал Роберт Франсис Превост (Robert Francis Prevost) сонгогдсон. Тэрбээр Ромын папын суудлыг Лео XIV нэрээр хүлээн авсан бөгөөд Вилланова их сургуулийн төгсөгч Лео XIV нь АНУ-аас сонгогдсон анхны Ромын пап  болсон юм. Мөн анхны Августин лам гэдгээрээ ихээхэн олны анхаарлыг татаж байна. Өдгөө 69 настай Лео нь Чикаго хотоос гаралтай бөгөөд карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор ажиллаж өнгөрүүлсэн, АНУ, Перугийн давхар иргэншилтэй аж.
Will Pope Leo XIV Surprise Us as Pope Francis Did? - New Ways Ministry
Энэхүү үйл явдалтай холбогдуулан бид та бүхэнд Пап ламыг хэрхэн сонгодог талаарх мэдээллийг товчхон хүргэхээр бэлтгэлээ.
Анхны Пап лам хэн бэ? 
Was Saint Peter the First Pope? - Christian Research Institute

Есүс Христийн 12 шавь нарын нэг гэгддэг Гэгээн Петр буюу Симоны Петрийг түүхэнд хамгийн анхны Пап лам хэмээн нэрлэдэг. Тэрээр  Ариун Библиийн Шинэ гэрээ номын зохиогчдын нэг бөгөөд католик, үнэн алдартны шашин болон Христ итгэлийн бусад урсгалуудыг дагагч сүсэгтнүүдийн гол гэгээнтэн, шашны эрдэмтний нэг хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэл нийт 267 Пап сонгогдсон бөгөөд тэднийг шашны тэргүүнээс гадна тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн хэмээдэг.

Пап ламын сонгуульд хэн санал өгдөг вэ? 

College of Cardinals: Who they are, where they're from : NPR

Пап ламыг сонгох хуралдаанд тогтсон хугацаа гэж байдаггүй. Нас барсан Папыг оршуулснаас 15-20 өдрийн дотор Кардиналуудын коллеги буюу сүмийн хамгийн дээд түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ромд цуглаж, дундаасаа дараагийн Папыг сонгодог.  Шинэ Папыг сонгох  кардиналууд 80-аас доош настай байх ёстой бөгөөд Пап ламыг сонгох хурал Систиний сүмд явагддаг. Уламжлал ёсоор бол хурал эхлэхээс өмнө 15 хоногийн гашуудлын хугацааг өнгөрөөдөг байна. Пап Бенедикт 2013 онд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс өмнө кардиналууд хүсвэл чуулган эхлэх хугацааг урагшлуулах нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуульд оруулж өгсөн. Зарим кардиналууд Ромд ирэхэд асуудал тулгарвал дээд талдаа 20 хоногийн дараа хурлын эхлүүлэх ёстой.Хуучин цагт пап ламыг сонгох кардиналуудыг гаднын нөлөөллөөс хамгаалахын тулд сүм дотор цоожилдог байсан бол орчин үед хуралд оролцох кардиналуудыг гадаад ертөнцтэй харилцахыг хориглодог болжээ. Ингэснээр тэд сонгууль дуусах хүртэл утас, интернэт ашиглах, сонин унших боломжгүй болж байгаа юм. Энэхүү хоригийн хэрэгжилтийг Ватиканы цагдаа нар сахиулдаг байна.Пап ламыг хэрхэн сонгодог вэ?

Decoding the Smoke: Papal Election Signals

Юун түрүүнд дараагийн Пап ламын сонгуульд нэр дэвшигчид зөвхөн католик шашинтан, эрэгтэй хүн байх ёстой. Пап ламыг сонгохын тулд кардиналуудын гуравны хоёр нь дэмжсэн санал өгөх ёстой. Хэрэв 13 хоногийн турш хуралдсаны эцэст хэн нэгэн сонгогдохгүй бол тэргүүлж буй хоёр нэр дэвшигчийн хооронд санал хураалт явагдаг. Хурал пап ламыг сонгосны дараа тухайн нэр дэвшигчээс албыг хүлээн авах эсэх, ямар нэрээр нэрлэгдэх хүсэлтэй байгааг нь асуудаг юм. Хэрвээ сонгогдсон хүн татгалзвал хурлын процессыг дахин явуулна.

Улмаар Ватиканы албан тушаалтан саналын хуудсыг тусгай химийн бодисоор шатааж хурлын үр дүнгиын талаар олон нийтэд мэдээлдэг. Хэрэв сүмийн яндангаар цагаан утаа гарвал  шинэ пап лам сонгогдсон гэсэн үг бөгөөд  хар утаа гарвал санал хураалт тодорхой үр дүн үзүүлээгүй гэх утгыг илэрхийлдэг аж.

Энэ удаагийн Пап ламыг хэрхэн сонгосон бэ? 

Цаг цагаараа байдаггүй гэдгийн адил энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд ази, африк гаралтай хүмүүс байсан нь олны анхаарлыг маш ихээр татаж байсан юм.  Мөн түүхэндээ анх удаа санал өгж буй хүмүүсийн талаас бага хувь нь европ гаралтай байжээ.  Хэдий өмнөх Папын томилсон кардиналууд ихэнх хувийг бүрдүүлж байсан ч “дэвшилтэт” эсвэл “уламжлалт” үзэлтэнүүдийн харьцаа тэнцвэртэй байсан юм. Улмаар шинэ Пап африк юм уу ази гаралтай байх болов уу? Эсвэл Ватиканы удирдлагаас “хууччуулын” нэгийг сонгох болов уу? гэсэн таамаг дэлхий нийтийн ярианы сэдэв болсон.

Талийгаач Пап лам Францисын залгамжлагчийг сонгох чуулган тавдугаар сарын 7-ны өглөө Ватиканы “The Sistine” сүмд 133 кардиналын бүрэлдэхүүнтэй өрнөсөн юм. Харамсалтай нь эхний өдрийн санал хураалтаар шинэ пап лам тодроогүй.  Улмаар тавдугаар сарын 8-ны өдөр буюу Пап лам сонгох хурлын хоёр дахь өдөр Кардинал Роберт Франсис Превост (Robert Francis Prevost) Католик сүмийн 267 дахь тэргүүн болон Ватикан хот улсын төрийн тэргүүнээр сонгогджээ.

Түүнтэй хамт сонгуульд Италийн архиепископ Анжело Скола, хамба лам Тарчизио Бертоне, Канадын хамба лам Марк Уэлле болон Нигерээс ирсэн Фрэнсис Аринзе нар нэр дэвшээд байсан юм.

XIV Лео гэж хэн бэ? 

Pope Leo XIV: Vatican sleuths are busy as new Pope takes the reins - BBC  News

Францисын залгамжлагчаар 1955 онд АНУын Чикагод төрсөн өдгөө 69 настай Роберто Фрэнсис Прево сонгогдсон. Тэрбээр XIV Лео нэрээр эрдэнийн сэнтийд заларсан юм. XIV Леогийн эцэг нь Франц-Итали гаралтай бол түүний ээж нь Испани гаралтай аж. Тэрбээр 900 жилд анх удаа Америкт төрсөн, төрөлх хэл нь англи хамба болж байгаа юм.  Тэргүүн хамба Прево 1977 онд математикийн сургалттай хувийн сургууль төгсөж, 1982 онд сахил хүртэж байжээ. “National сatholic reporter”-т тэмдэглэснээр Ромын шинэ Тэргүүн хамба англи, испани, итали, франц, португал хэлээр ярьдаг, латин, германаар уншдаг аж. Өмнөх Тэргүүн хамба Францис 2023 онд түүнийг Ромын католик сүмийн чухал албанд томилсон байна. XIV Лео нь Америкийн аль ч намын улс төрчидтэй аливаа онцгой харилцаатай хийгээд зөрчилтэй байсан тухай ямар нэг мэдээлэл байдаггүй. Одоо түүний аваад буй сахилын “Лео” гэх нэрийг урьд нь Ромын 13 Тэргүүн хамба авч байсны сүүлчийнх нь 1878-1903 онд энэ суудалд заларсан, ариун сэнтийд хамгийн удаан суусан хүний нэг, өөрчлөн шинэчлэгч гэгддэг XIII Энциклик Лео аж.

XIV Лео нь тэргүүн хамбаар тодорсныхоо дараа Ватикан дахь Гэгээн Петрийн сүмийн сэхээвчнээс Роберт Превост сүсэгтэн олонд хандахдаа “Та бүхэнд энхийг хүсье” гэх үгийг эхэлж хэлээд “Бурхан биднийг хайрлана, бид бүгд бурхны ивээлд” хэмээн хэлсэн байна.

Сонирхолтой баримт

Ромын хамба лам III Пиусыг шинэ хамба ламаар сонгоход кардиналууд ердөө 10 цаг болж байсан. Хамгийн богино хурал 1503 онд болж байжээ. Харин хамгийн урт хурал гурван жил орчим үргэлжилсэн байна. 1268 онд Ромын Пап лам IV Клементийн залгамжлагчийг сонгох сонгууль маш удаан буюу 1000 орчим хоног үргэлжилж байжээ. Тиймээс цаг хугацаа хэмнэхийн тулд дүрэмд өөрчлөлт оруулж, ХХ зууны эхэн үеэс эхлэн сонгуулийн дундаж хугацаа гурван өдөр болгож байжээ.
Сүүлийн гурван папыг сонгох хурал хоёроос гурав хоногийн дотор сонгогдож байсан аж. Тодруулбал, 2013 онд Пап лам Франциск хоёр өдрийн турш таван санал хураалт явуулсны эцэст сонгогдсон бол 2005 онд Ромын пап XVI Бенедикт дөрвөн санал хураалтын дараагаар сонгогдоэ байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах