Цэс Close

Куман: Месси явсан нь бусдад олон гоол оруулах боломж олгоно



Лионель Месси явснаар Испанийн "Барселона" сүүлийн 17 жилийн хугацаанд түүнгүйгээр улирлаа угтахаар зэхэж байна. Санхүүгийг алдагдалд орж, гол тоглогчийнхоо цалинг төлж чадахгүй болсноор өөр багт алдсан Каталоны клубын ахлах дасгалжуулагч Рональд Куман ийн өгүүлжээ.
" Бүх юманд төгсгөл, хязгаар гэж байдгийг ойлгох хэрэгтэй. Шинэ улирал эхэлж буй учир бид өнгөрсөн хуудсыг эргүүлж, өмнөхөө харах ёстой. Бид шинэ тоглогчидтойгоо урагшаа харах болно.
Бид одоо өнгөрсөн рүүгээ бус ирээдүйгээ харж, клубын ирээдүйг цогцлоох ёстой. Тийм ээ, бид жирийн нэгэн хөлбөмбөгчийг бус клубын түүхэн шилдэг тоглогчоо явуулаад хэдхэн хоног өнгөрлөө.
Одоо бидний төлөө тоглохгүй нь тодорхой болсон болохоор гялс өөрчлөгдөж, угтан буй ирэх улирлаа л харья.
Месси улиралдаа 30 гаруй гоол оруулдаг байсан болохорр одоо бидэнд гоол оруулах амаргүй байх нь ойлгомжтой.
Гэвч аливаа юм сайн муу хоёр талтай байдаг. Месси явсан нь бусад тоглогчдод олон гоол оруулах боломжийг бас нээж байгаа.
Бидний зорилго урьдын адил Аваргуудын лирт сайн өрсөлдөж, лигтээ түрүүлж, аварга болох.
"Барселона" шиг клубт цомгүй улирал гэж байх ёсгүй. Энэ улиралд өмнөхөөс иллл хэцүү байх нь ойлгомжтой ч гэлээ бид аль болох түргэн сайн ажиллаж, амжилт гаргахыг хичээх болно" хэмээн Рональд Куман өгүүлсэн байна.
.
Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах