Цэс Close

Ли Кэчян: Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан

SNEWS.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

Хятадын дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал өчигдөр Бээжинд нээлтээ хийлээ.

Хурлын нээлтийн үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа талагнасан бөгөөд энэ үеэр 2023 онд эдийн засгийнхаа өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн юм.

Тодруулбал энэ онд хот суурин газарт 12 сая орчим ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй барихаар төлөвлөжээ. Мөн хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлгүй бөгөөд иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байлгах, экспорт, импортыг тогтвортой нэмэгдүүлж, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгах, үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос дээш байлгах, чулуужмал эрчим хүчний хэрэглээг танаж, экологийн орчныг сайжруулах зэргээр хөгжлийн бусад гол зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Хэдийгээр “COVID-19” цар тахлын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт удаашралтай байсан ч сүүлийн 5 жилд Хятадын ДНБ 121 их наяд юаньд хүрсэн.

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, 10 жилийн хугацаанд 70 шахам их наяд юаниар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрсэн. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан хэмээн Засгийн газрын ажлаа тайлагнах үеэрээ тодотгосон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах