Цэс Close

Л.Энх-Амгалан: "ЭЗНИЙХЭЭ" захиалгаар сонгуульд түгжилдсэн явсан хүн хүйтэн мэсээр амь насанд минь халдах гэж оролдлоо

УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр орой яамныхаа ойролцоо халдлагад өртжээ. Иргэн Д.Совд Л.Энх-Амгалан сайдын толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.

Харин Д.Совд биедээ хутгатай явсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна.

Энэ үйлдэлд БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариу мэдэгдэл гаргасан байна. 

Тэрээр "ЭЗНИЙХЭЭ" ЗАХИАЛГААР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ "ТҮГЖИЛДЭЖ" ЯВСАН НӨХӨР ГЭГЭЭН ЦАГААН ӨДРӨӨР ТӨРИЙН ЯАМНЫ ҮҮДЭНД ХҮЙТЭН МЭС БАРЬЖ, АМЬ НАСАНД МИНЬ ХАЛДАХ ГЭЖ ОРОЛДЛОО...!!!

Насанд хүрээгүй ЭЕШ -ийн шалгалтанд орох хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлсэн. Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна.

Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа сошиалаар илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр ч мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна фэйсбүүкээр лайв хийж байжээ.

Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.

Ташрамд дурдахад, Л.Энх-Амгалан нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон бол Д.Совд тус сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах