Цэс Close

Л.Энх-Амгалан: Бага ангийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлж байна

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бага ангийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлж байгааг өөрийн цахим хуудсаараа танилцууллаа.

Тэрээр... Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.
Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.
Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.
Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах