Цэс Close

Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш чанарын шаардлага хангаж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: НМХГ-аас "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт сар бүр нэг байцаагч томилон, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад нь хяналт тавьдаг.  Сайжруулсан шахмал түлшээс дээж авах шинжилдэг бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. Тухайлбал, ОХУ-д техникийн үзүүлэлт, химийн найрлага, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн зэргийг шинжлүүлсэн. Мөн БНСУ, БНХАУ-д техникийн үзүүлэлт, үнсний химийн найрлага, элементийн шинжилгээ болон утааны хийн найрлагыг шинжлүүлж хариуг авлаа. Мөн дотоодын таван лабораторид дээж өгсөн.

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн шинжилгээний дүн нь Сайжруулсан хатуу түлш. Техникийн ерөнхий шаардлага 5679:2019 стандартын шаардлага хангаж байгаа. Барьцалдуулагчид хийсэн шинжилгээний дүнгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй. Мидлингийн шинжилгээний дүнгээр Баяжуулсан нүүрс. Техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлага хангаж байна. гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах