Цэс Close

Мазаалай баавгайг олон улсад таниулах хүрээнд лого бүтээх уралдаан зарлалаа

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, олон улсад таниулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.

Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгох, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.

Эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого зохион бүтээх уралдааныг зарласан байна. Шилдэг бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг бөгөөд бүтээлийг 2023 оны аравдугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авна. Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах, оюуны өмчийн эрхийг шилжүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах