Цэс Close

МАН улам цул болж хүчирхэгжиж, АН талцал руу уруудсаар

Ерөнхийлөгчийн сонгууль ойртлоо. Гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд явагдана. АН өнөөдрийг болтол хоёр даргатай, хуваагдмал хэвээрээ. АН-аас хоёр  нэр дэвшигч тодрохоор байгаа ч нэг нь намаасаа сонгуульд  явж таарна.

АН дотоод учраа олоогүйгээр энэ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь. Төр засгийг удирдах нам ингэж институцын хэмжээнд бус байгаа нь АН, ардчилагчдын өөрсдийнх нь буруу. Дотооддоо хөлөө жийлцэж, нэгнээ харлуулан замаасаа зайлуулж, залуустаа хаалга тайлж өгөх дургүй гэдэг нь үнэн.

Монголын улс төрийн ууган хүчин МАН 100 жилийн настай ч цаг үеэ мэдэрч, хөгжлийн хувьд, шинэчлэлийн хувьд Ардчилсан намаас тасраад явчихлаа.

МАН улс төрийн хүчний хувьд засаглаж чаддаг. Багийн тоглолттой. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд гэхэд аливаа үйл хэрэгт тэргүүн шугам болж,  эрсдэл ирэхэд өөр дээрээ галыг авч чаддаг. Энэ нь тэргүүн фронтын урд явдаг удирдагчийн шинж. Намд, төрд боловсон хүчнээ татан оруулж ирж, тэдэнд үүрэг хариуцлагыг үүрүүлж байна. Итгэл хүлээлгэж байна, боломж олгож байна. МАН өдрөөс өдөрт залуусаар эгнээгээ тэлсээр л байна. Бас ахмад, дунд үе гэсэн гурван үеийн залгамж холбоогоо таслахгүй байна. Аливаа ажил бодлого стратеги, боловсон хүчин дээр тулгуурладаг. Энэ шалгуурыг МАН хэдийнээ хангаж нэгдмэл цул байгаа учраас эрх барьж байгаа болов уу.

МАН-ын дарга У.Хүрэлсүх түүний баг эв нэгдэл, нэгтгэгч хүчээр соронздож байна. Монгол төрийн бодлогын залгамж холбоог зангидсан гар шиг багийн хүчээр үргэлжлүүлж байна. Зорилго тодорхой, зөв бол хүссэн хүсээгүй бусдыг татах хүчийг тээж байдаг. Улс орны төлөөх зөв зорилгоороо монголчуудыг нэгтгэх хүч, харизм намын дарга У.Хүрэлсүх гэх хувь улстөрчид бий. Гаргасан шийдвэр, хийж буй үйлдэл нь үүнийг илтгэнэ. Хийе гэсэн бол хийдэг, түүнийгээ цаг алдалгүй шуурхай албажуулдаг.

Сүүлийн үеийн шийдлээс нь дурдвал У.Хүрэлсүхийн багийнхан Үндсэн хуулийг шинэчилсэн, шүүхийн реформийг хийсэн, гамшгийн хэмжээнд хүрээд байсан утааг эрс багасгасан, дур зоргын тендер, концессуудыг цуцалж, цүнхнээс цүнх дамжин дамлагдаж байсан том ордуудыг улсын мэдэлд буцааж авсан. Улсын мөнгөөр хувьчилсан Эрдэнэтийн “луйврыг” зогсоосон гээд тоочвол хийсэн ажлууд бий.

Монголын гол хоёр нам болох АН талцал руу, МАН эвлэрэл, нэг цул  хүч болсоор   л байна. 

Б.АМАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах