Цэс Close

Мао Нин: Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 20-ны өдөр танилцуулахдаа, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар, Барбадосын Ерөнхий сайд Мотли, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Зеландын Ерөнхий сайд Хипкинс, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тхан нар Тяньжинь хотод болох Зуны Давосын 14 дэх форумд оролцох бөгөөд Хятадад албан ёсны айлчлал хийх болно гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Барбадос бол Карибын тэнгисийн бүс нутгийн чухал орон бөгөөд тус бүс нутаг дахь Хятад улсын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад улс Барбадосын талтай хамт байж, Ерөнхий сайд Мотлийн энэ удаагийн айлчлалаар боломж болгож, хоёр орны улс төрийн итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад, Барбадосын харилцааг ахиулан шинэ шатанд гаргаж, шинэ хэтийн төлөвийг нээхэд бэлэн байна. Ерөнхий сайд Мотлейгийн айлчлалын үеэр, Хятад, Барбадосын удирдагчид хоёр талт харилцаа хийгээд хамтаар анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, төр улсын засаглал, удирдлагын чиглэлээр туршлага солилцох болно гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад Монгол хоёр бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд энэхүү айлчлалаар дамжуулан Хятад, Монгол хоёр орны улс төрийн итгэлцлийг улам гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах