Марафонч Г.Хишигсайхан Японд түрүүлжээ
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2023/11/Screenshot-2023-11-23-100834-1140x875.png)
Япон улсад хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив. 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.
Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх