Цэс Close

Онцгой байдлын алба хаагчид махны машинд гараа хавчуулсан иргэнийг аварчээ

52 настай эмэгтэй махны машинд гараа хавчуулсан байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд махны машинд гараа хавчуулсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход махны лангуу түрээслэгч иргэн махны машинд зүүн гараа хийж хавчуулсан байсныг 30 минут ажиллаж  гаргасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах