Цэс Close

Мбаппе уучлалт гуйж, Бензема итгэсэнд талархснаа илэрхийлэв

Дэлхийн аварга Францын шигшээ баг Европын АШТ-ий шөвгийн наймд ч шалгарч чадсангүй. Тэд Швейцарийг 3:1-ээр тэргүүлж явсан хэрнээ хожлоо алдаж, тэнцснээр тоглолтын дараахь пенальтиар хожигдсон.

Шийдвэрлэх тав дахь пенальтийг хаалгач Янн Зоммерт хаалгасан Килиан Мбаппе уучлалт гуйсан байна. “Энэ хуудсыг эргүүлэхэд үнэхээр хэцүү байна. Тэмцээнээс хасагдсандаа би маш ихээр харамслаа.  Пенальти алдсандаа уучлалт гуйя. Багтаа туслах гэсэн ч чадсангүй. Гэвч спортын хамгийн сайхан нь ялалт ялагдал, уналт босолтдоо л байдаг. Надад итгэж дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Бид ойрын хугацаанд улам хүчтэй болж, эргэн талбайд гарах болно” хэмээн Мбаппе өгүүлжээ.

Харин таван жил хагасын дараагаар шигшээ багтаа дахин дуудагдан тоглосон довтлогч Карим Бензема ийн мэдэгдсэн байна. “Өчигдрийн тоглолтын дүн сэтгэлээр унагалаа. Та бүхнийгээ баярлуулан цэнгүүлэхийг хүссэн ч чадсангүй. Европын АШТ-ий үеэр дэмжсэн та бүхэндээ их талархаж буйгаа илэрхийлье. Өдөр бүр надад өгч байсан урам зориг, эрч хүч өгсөнд тань баярлалаа. Амьдралд амар хялбар юм гэж үгүй. Бид одоо ирээдүйдээ улам хүчтэй бэлдээд эргэж ирнэ ээ” хэмээн Бензема мэдэгджээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах