Цэс Close

“Монголын сайхан бүсгүй-2023” Алтан Эрдэнэ, “Дэлхийн мисс 2023” Үндэсний ялагч маргааш тодорно

“Монголын сайхан бүсгүй-2023” наадмын хагас финалд 13 бүсгүй шалгаран үлдээд байгаа юм. Энэ сарын 7-нд эдгээр 13 бүсгүйгээс есөн эрдэнэ тодорч, гурван бүсгүйг “Сүү”ХК, “Air Market”, “Torras” шоколад -ууд өөрсдийн нүүр царайгаа болгохоор сонгоно гэдэг таатай мэдээ дуулдлаа. Энэ жилийн онцлог нь есөн эрднийн эздийг тодруулахаас гадна Авьяаслаг мисс, Оюунлаг мисс, Хүмүүнлэг миссийг зарлах юм байна.
Мөн Тэргүүн байр буюу Алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд 1951 оноос хойш 71 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World” дэлхийн тэмцээнд оролцох эрхийг олгоно. Хоёрдугаар байр, Мөнгөн Эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд “Miss Tourism World” тэмцээнд оролцох эрхийг олгох юм байна. Эх дэлхийн сайхан бүсүйн наадамд нэрээ тамгалах алдрын эзэн хэн болохыг удахгүй бид харах л үлдлээ.
Ийнхүү 1989 оноос хоёр зууныг өртөөлөн зохиогдсон “Монголын сайхан бүсгүй”-г тодруулах 16 дахь удаагийн тэргүүн наадмыг “Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ” холбоо, “Miss World” дэлхийн наадмыг зохион байгуулах эрхийн эзэн, “Монголын сайхан бүсгүй-2002” наадмын Алтан эрдэнийн өргөмжлөлт, Тэргүүн мисс Д.Уянгалянхуа нар энэ жил хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах