Цэс Close

Монголын топ 10 их сургуулийг зарлалаа

БШУЯ-аас их сургуулиудын эрэмбийг зарлалаа. Үүнд дараах сургуулиуд тэргүүлэв.

  1. Монгол Улсын их сургууль

  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

  3. Шинжлэх ухааны технологийн их сургууль

  4. Монгол Улсын боловсролын их сургууль

  5. Хөдөө аж ахуйн их сургууль

  6. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын, технологийн их сургууль

  7. Санхүү, эдийн засгийн их сургууль

  8. Отгонтэнгэр их сургууль

  9. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

  10. Соёл урлагийн их сургууль тус тус орсон байна.

Энэхүү эрэмбэ нь урьдчилсан байдлаар гарсан эрэмбэ бөгөөд эцсийн дүгнэлт тавдугаар сард гарах аж.

Эрэмбийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар 1286 хөтөлбөрийг зогсоосон. 60-аас дээш гүйцэтгэлийн үзүүлэлт хангаж буй 18 их сургууль байна. 50-аас дээш хангаж байгаа нь 30 орчим их сургууль байна. Цаашид ЭЕШ-ын босго оноог өсгөхөөс эхлүүлээд их сургуулийн чанарыг сайжруулна. Одоогийн байдлаар их сургууль төгсөж буй оюутнуудын гуравны нэг нь л ажилд орж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах