Цэс Close

Монгол, БНХАУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид хамтран Дорноговьд 400 гаруй нарс мод тарьжээ

Монгол Улсын зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль өчигдөр /2024.05.13/ эхэллээ.

Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа.

Хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах