Цэс Close

Монгол улс дархлаажуулалтаар дэлхийд эхний 10 оронд багтаж байна

Дэлхий нийтэд тархаад хоёр жил орчим үргэлжилж байгаа коронавирусийн халдварын эсрэг вакцин бүтээгдэж дэлхий нийт дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар иргэдээ дархлаажуулсан байдлаар Арабын нэгдсэн Эмират улс нийт иргэдийнхээ 90 хувийг дархлаажуулалтад хамруулснаар хамгийн эхэнд жагсжээ. Хоёрдугаарт Спини нийт иргэдийнхээ 80 хувийг дархлаажуулсан бол Уругвай улс иргэдийнхээ 78 хувийг вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлтээр тэргүүлж байна.

Харин Монгол улсын хувьд вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,847 жирэмсэн эх, 12-15 насны 64,552, 16-17 насны 25,594 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Түүнчлэн коронавирус хурдацтайгаар хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй талаар ДЭМБ-аас мэдээлжээ. Тиймээс хамгийн аюултайд тооцогдож байгаа дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдугаар тунг тарих нь зүйтэй хэмээн ДЭМБ-аас үзжээ. Иймд дэлхийн улс орнуудтай зэрэгцэн манай улс ч иргэдээ гуравдугаар тунд хамруулж эхэлсэн.

Одоогийн байдлаар (2021.09.15) нийт 212 мянган хүн гуравдугаар тунд хамрагдсан бөгөөд оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаажуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.   

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3.234 хүнээс коронавирусийн халдвар илэрч 21-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах