Цэс Close

Москва хот COVID-19-тэй холбоотой арга хэмжээгээ чангатгалаа

[cmsmasters_row data_shortcode_id="z26qcqn15e" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="hys64pkann" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="dnau28ie1w" animation_delay="0"]

Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж байгаагаа хотын Захирагч Сергей Собянин мэдэгдлээ. Тухайлбал, шөнийн цэнгээний газруудад үйлчлүүлж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн танин бүртгэлжүүлэхээр болсон байна.

Сергей Собянины хэлснээр хэрвээ халдварын тархалт ихэсвэл эхний ээлжинд үйл ажиллагаа нь хаагдах газрын нэг нь шөнийн цэнгээний газрууд учраас энэ чиглэлийн бизнес эрхлэгчид өөрсдөө ийм арга хэмжээ авах саналыг түрүүлж тавьсан ажээ. Ингэснээр эдгээр газраар үйлчлүүлсэн халдвар авсан иргэнийг шуурхай илрүүлэх боломжтой ажээ.

Аравдугаар сарын 19-өөс эхлэн Москва хотын шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэгч бүх хүн орохдоо QR код уншуулах, эсвэл 7377 дугаар мессеж явуулах юм. Москва хотын 500 гаруй баар, шөнийн цэнгээний газар энэ ажиллагаанд хамрагдана.

Сүүлийн арваад хоногийн турш Москва хотод халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд энэ долоо хоногийн нөхцөл байдал цаашид хорио цээрийн дэглэмийг чангатгах уу, султгах уу гэдгийг шийдвэрлэх хугацаа байх болно хэмээн Сергей Собянин хэлсэн байна. Аравдугаар сарын 5-28-ны хооронд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ажилчдынхаа 30 хувийг гэрийн дэглэмд шилжүүлсэн, мөн 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүмүүсийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг хотын захиргаа анхааруулаад байна. Ерөнхий боловсролын сургуулиудын намрын амралтыг хугацааг дахин долоо хоногоор буюу аравдугаар сарын 18 хүртэл сунгаад байна.

эх сурвалж: риа новости

 

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах