МЭНДЧИЛГЭЭ

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотод засаг захиргааны районууд буюу СҮХБААТАР, ОКТЯБРЬ, АЖИЛЧИН, НАЙРАМДЛЫН РАЙОНЫГ байгуулсан билээ.
Ийнхүү өнөөдрийн СҮХБААТАР, БАЯНГОЛ, ХАН-УУЛ, БАЯНЗҮРХ дүүрэг үүсэн байгуулагдсан түүхтэй. Улсын нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нийт иргэд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид та бүхэнд 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
Сэтгэгдэл үлдээх