Цэс Close

Наран ууль шувууг тэнхрүүлэн, байгальд буцаан тавьжээ

Тавдугаар сарын 17-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 58-р байранд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу очиход Наран ууль (Ninox scutulata) шувуу айлын цонх мөргөн бага зэрэг гэмтэлтэй стресст орсон байсныг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэн 5 хоногийн хугацаанд асарч байгальд эргүүлэн тавьсан байна.

Наран ууль (Ninox scutulata) нь Зүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгийн ой, бүхий газраар тархсан шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү бэртсэн байна. Өмнө нь манай улсад Дорноговь аймгийн нутагт нэг удаа бүртгэгдэж байсан бөгөөд 2 дахь удаагаа Улаанбаатар хотод бүртгэгдэж  байна.

Мэдээлэл өгсөн Баянгол дүүргийн иргэнд талархал илэрхийлсэн ба байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг Нийслэлийн Байгаль Орчны Газраас уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах