Цэс Close

Нийслэлийн дулаан, цэвэр, бохирын шугамын 60-70 гаруй хувь насжилт нь дууссан

Хотын ерөнхий менежер М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохирын шугамын 60-70 гаруй хувь насжилт нь дууссан. Эдгээр шугамын насжилт стандартын дагуу 15 жил байдаг. Өвөл Хүннү хороолол, Жапан тауны орчимд дулааны шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар нөхөхөөр усны даралтаа дийлэхгүй ойрхон зайд шугам дахин буудах гэмтэл гарсан. Энэ нь дулааны шугамын насжилт дууссантай холбоотой. Үүнээс болж зам сэтлэх, ногоон байгууламжийг эвдэх болдог. Энэ зун хийх томоохон бүтээн байгуулалтуудыг сонгон шалгаруулалт зарлаж байж явуулна. Улаанбаатар хотын орон сууцны хороолол тэлэх тусам дулааны шугамын голч диаметр томрох ёстой. Дулааны шугам засварын ажил хийх үеэр иргэдэд мэдээлэл өгч байна.

Дулааны шугам солих ажлын талбарт авто зам өртөж байгаа. Тиймээс хонгилын систем нэвтрүүлнэ. Мөн засвартай холбогдуулан ногоон байгууламжийг шилжүүлэх ажил энэ долоо хоногоос эхэлнэ. Эрчим хүчний яамны урд баруун талын ил шугамыг солино.Дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлыг зуны цагт хэсэгчилсэн байдлаар яаралтай хийж гүйцэтгэнэ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах