Цэс Close

Нийслэлийн 25 байршилд явган болон дугуйн замыг өргөтгөнө

Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19629 ам метр талбайг засварлаж өргөтгөхөөр болжээ. Үүнээс 12 байршилд 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан бөгөөд 10 байршлын 10904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Мөн явган хүний замыг засварлаж, өргөтгөхдөө сургууль цэцэрлэг, гол магистраль зам дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг давхар хийж байгаа аж. Явган хүний болон дугуйн зам өргөтгөлийн ихэнх байршил нь сургууль, цэцэрлэгийн орчимд байх бөгөөд эдгээр ажлыг наадмын дараа гэхэд дуусгахаар төлөвлөж байна хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах