Цэс Close

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Инновац, технологи дамжуулалтын төвтэй хамтран “Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн нисэгч” бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм.


Тус сургалтын төгсөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор, хурандаа Д.Содномцог оролцон,  Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Гэрчилгээ”-г гардуулан өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах