Цэс Close

Нитизүүд: Хүчирхийлэгчийн найз Нам Жү Хёг ч урлагаас гарах хэрэгтэй

Жүжигчин Нам Жү Хёгийг хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод байсан жүжигчин ЖиСүтэй сайн найзууд байсан гэх шалтгаанаар олон нийт ад үзэж эхэлжээ.

Тэд анх SBS-ийн бүтээл болох “Сарны хосууд” кинонд тоглож байхдаа танилцаж байсан бөгөөд, 2016 онд зураг авалт дууссанаас хойш тэдний нөхөрлөл дотносож эхэлсэн. Тэдний ойр дотно нөхөрлөл маш их алдаршиж, хамтдаа алдарт Bromance хэмээх реалити телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан удаатай.

Олон нийт тэдний нөхөрлөлийг эерэг талаас нь хардаг байсан ч, дээрлэхэлтийн мэдээний дараагаас хүчирхийлэгчтэй нөхөрлөж байсан хэмээн үзэн ядаж эхэлжээ.

Улмаар түүнийг ч мөн урлагаас хөндийрөх хэрэгтэй, хүн дээрлэхдэг байснаа нуусан уу? Гэх мэтээр цахим дайралтуудыг ар араас нь хийж эхэлсэн байна. Нитизүүдийн энэхүү шалтгаангүй тэнэг үйлдэлд хариу болгож жүжигчин Нам Жүхёгийн фэнүүд “Тэд сургуульд байхдаа найзууд байгаагүй, кинонд тоглож байхдаа танилцаж байсан” гэдгийг ойлгохыг хүсч байна хэмээн мэдэгджээ.

Сануулахад, жүжигчин Жисү нь ахлах сургуульд байхдаа ангийнхаа болон доод ангийнхаа хүүхдүүдийг дээрлэхдэг байсан нь илчлэгдэн улмаар олон нийтэд хандан хүүхэд байхдаа бодлогогүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн юм. Үүгээр зогсохгүй тэрээр өөрийн анхны гол дүрээсээ татгалзан цэрэгт явахаар болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах