Цэс Close

"Ногоон автобус"-ны сонсголд сайд асан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрч дуудна

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хуралдаж, мэдээлэл өглөө.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хуралдаанаар нэгдүгээрт түр хорооноос зохион байгуулах сонсголыг тавдугаар сарын 21,22-нд хийхээр боллоо. Хоёрдугаарт, нотлон шинжлэх дарааллыг баталсан. Гуравдугаарт сонсголд гэрчээр дуудах албан тушаалтан зохих иргэдийн нэрсийг баталлаа. Тус сонсголд 98 гэрч дуудагдана.

Тус сонсголд гэрчээр дуудагдах нэрсийг дурдвал:

  • Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
  • НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • НЗДТГ-ын Хууль, эрх зүй хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудна.
  • Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Энхсайхан,
  • "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт албан тушаалтан эрх бүхийн хүмүүсийг гэрчээр дуудахаар товлосон" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах