Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хуралдаж, мэдээлэл өглөө.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хуралдаанаар нэгдүгээрт түр хорооноос зохион байгуулах сонсголыг тавдугаар сарын 21,22-нд хийхээр боллоо. Хоёрдугаарт, нотлон шинжлэх дарааллыг баталсан. Гуравдугаарт сонсголд гэрчээр дуудах албан тушаалтан зохих иргэдийн нэрсийг баталлаа. Тус сонсголд 98 гэрч дуудагдана.
Тус сонсголд гэрчээр дуудагдах нэрсийг дурдвал:
- Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
- Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
- НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
- НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
- НЗДТГ-ын Хууль, эрх зүй хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудна.
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр,
- Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
- Нийслэлийн Нийтийн тээврийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Энхсайхан,
- "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт албан тушаалтан эрх бүхийн хүмүүсийг гэрчээр дуудахаар товлосон" гэв.
Сэтгэгдэл үлдээх