Ногоон барилгын аудиторуудад гэрчилгээ гардууллаа

Хуваалцах
“Ногоон барилгын аудитор бэлтгэх сургалт”-ад хамрагдаж 2 шатны шалгалтаа амжилттай өгсөн “Ногоон барилгын хялбаршуулсан төрлийн аудиторууд” өнөөдөр /2025.06.27/-нд гэрчилгээгээ гардан авлаа.
Гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, ШУТИС, GMIT, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын ногоон барилгын хүрээлэн болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Энэхүү ногоон барилгын үнэлгээний аргыг хэрэгжүүлж эхэлснээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, барилга байгууламжийн ашиглалтын зардлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг боломжууд бий болно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн