Цэс Close

Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг хааж засна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг маргааш 23:00 энэ сарын 10-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засаж шинэчилнэ.

Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийнгазар мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах