Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2023/08/309627-15082023-1692065350-1096622189-309418-08082023-1691487855-788217417-suragch-172650-1932401878.jpeg)
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ жил 39,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ.
Сурагчдыг "E-MONGOLIA" системээр бүртгэж эхлэх юм. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирэх аж.
Тодруулбал:
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
- "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
- Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
- Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
- Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Сэтгэгдэл үлдээх