Цэс Close

Нэр бүхий этгээд гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж худал мэдүүлэн 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн HULAN21 гар утсыг татвараас зайлсхийхийн тулд задалж, дотоодод оруулж ирснийхээ дараа эргүүлэн угсран худалдаанд гаргасан байж болзошгүй гэдэг мэдээллийг Гаалийн Ерөнхий газраас өлгөө. 

ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар: 2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Монгол Улс Дэлхийн Гаалийн байгууллагад 1991 онд нэгдэн орсон ба үүнд Барааг тодорхойлж кодлох олон улсын конвенцийг мөрддөг. Энэхүү конвенцийн 2.а-д зааснаар задалж салгасан, угсарч нийлүүлээгүй бараа таваар эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн зүйл ангид хамааруулна гэж байдаг ба энэ зарчмын дагуу гаалийн дагуу гар утас хэмээн үзэж гаалийн бүрдүүлэлт хийсэн. Гар утас болон түүний сэлбэгийн торгуульд тухайн зөрчлийн хуулийн зүйлчлэлээс хамааран нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх торгууль ногдуулдаг. Хуулийн этгээдийн бизнесийн нууцлалтай холбоотой учир энэ талаарх нарийн мэдээллийг өгөх боломжгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах