Цэс Close

Н.Алтанхуяг: С.Зориг агсны амиа алдсан хэрэг гарснаас хойш маш олон удаа улс төрийн шоу хийж байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг улсын нууцаас гаргах шийдвэр гаргасан. Засгийн газрын энэ шийдвэртэй холбогдуулж, нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: С.Зориг агсны амь насныг хөнөөсөн хэргээр УИХ-ын тогтоол гаргая гэсэн саналт байсан. Гэтэл өчигдөр Х.Нямбаатар сайдын жиргээнд энэ хэргийг нууцаас гаргаж байна гэсэн байна билээ. Тэгэхээр нууцаас гаргачихлаа гэж бодож байна. Энэ хэргийг нууцаас гаргах нь чухал ач холбогдолтой. Үүнийг олон жил улс төржүүлж ирсэн. Одоо нууцаас гаргачихаар нэг тийшээ болох болов уу гэж бодож байна.  Одоо тэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу сулламаар байна. Ард түмний нүдэн дээр ийм зүйл болчихоод байхад УИХ нь анзаарахгүй, хууль хяналтын байгууллагын ажил гэж хаяж байгаа нь зөв юм уу. 1998 онд энэ хэрэг гарснаас хош маш олон удаа улс төрийн шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар Мөрөн гэж нөхөр ажиллаж байсан. 2000 оны сонгуулийн үеэр энэ хүн юу гэж мэдэгдсэн бэ гэхээр сонгуулийн мрагааш энэ хэрэг илэрнэ гэж хэлсэн. Тэр үед МАН 74 суудал авч байсан. Энэ завсар 2003 онд Б.Энхбат гэж хүнийг Францаас авч ирж эрүүдэн шүүсэн. Сүүлд 2015 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн байдаг. Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад нууцаас гаргадаггүй байсан юм бэ. Хэлмэгдүүлэлтээр шийдсэн үү яасан гэдэг нь тодорно. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: ХЭҮК-ийн 5 гишүүн хүний эрхийг хамгаалж чадахгүй байгаа. Сүүлийн үед Чимгээ гэдэг хүний асуудлаар улс төрчид, Засгийн газар нийгэмд шоу хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газраас С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэж хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ манлайлал үзүүлмээр байна. Өөрөөр хэлбэр С.Зориг агсны амиа алдсан хэргийн үйл явцыг хэвлэл мэдээллээр нээлттэй танилцуулах асуудлыг шийдмээр байна гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах