Цэс Close

Н.Мишигдорж: Хэрэв алба хаагчид гэм буруутай гэж тогтоогдвол өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй, тийм боломж ч байхгүй

Цагдаагийн дөрвөн алба хаагч өсвөр насны хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн билээ.

ТУс хэргийн талаар  Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Мөрдөн ажиллагааны зарчим бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оноож гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх юм. Цагдаагийн байгууллага энэ зарчмаа баримталж ажиллана. Хэрэв алба хаагчид гэм буруутай гэж тогтоогдвол өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй, тийм боломж ч байхгүй.

Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа байна.

Одоогоор тухайн дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд  хэрэг гарсан орон нутагт, хохирсон болон холбогдсон хүмүүсийн овог нэр зэргийг хэлэх боломжгүй" гэлээ.

Мөн ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах "Хувь хүний халдашгүй байдал, хохирогч болон холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ бол эмзэг мэдээлэл. Үүнийг ямар нэг байдлаар тараах нь хохирогч болон холбогдогчийн амь нас, эрүүл мэндтэй холбогддог.

Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй гэдэг" гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах