Цэс Close

Н.Энхбаяр: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй

https://www.facebook.com/100431905233179/videos/254625699364770

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн “TV9” телевизэд өгсөн ярилцлагадаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж мэдэгдлээ. 

2019 оны 12 сарын 20-нд гарсан хууль 2019 оны 12 сарын 23-наас эхэлж хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн хуулийн зохицуулалт бол хуулийг буцаан хэрэглэхгүй, ганцхан дээрдүүлэх буюу тухайн хүндээ ашигтай нөхцөлд буцаан хэрэглэнэ гэж байгаа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн дээр хуулийг буцаан хэрэглэж зөрчдөг, бүр хүндрүүлэх нөхцөлөөр буцаан хэрэглэдэг. 

Энэ утгаар аваад үзвэл 2019 онд болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуссан уу үгүй юу. Хууль буцаан хэрэглэж байгаа бол одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй. Нэр дэвших ёсгүй. Буцаан хэрэглэж болдоггүй юм бол Н.Энхбаяр ч нэр дэвших эрхтэй. Тэгэхээр хууль буцаан хэрэглэж байгаа бол, Х.Баттулга нэг удаагийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан бол дахин нэр дэвших эрхгүй гэдгийг шүүх тойруу замаар тогтоочихлоо.

Тиймээс Ерөнхийлөгч огцорч ерөнхийлөгчийн сонгуулиа явуулаач ээ. УИХ огцорч УИХ-ын сонгуулиа явуулаач ээ. Ингэж шударга сонгууль явуулж байж шударга төрийг байгуулж хонгилын шүүхээс сална” гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах