Цэс Close

Оби Микел: Зарим нь Азар шиг авъяаслаг төрчихдөг нь шударга бус

Английн “Челси”-д 11 жилийн турш тоглосон нигери хагас хамгаалагч Жон Оби Микел багийнхаа хамгийн авъяаслаг тоглогчоор Эден Азарыг нэрлэж, Криштиано Роналдо, Лионель Мессигээс ч дутахааргүй авъяастай гэжээ. Гэхдээ Азарт нэг муу чанар байдаг аж.

“Азарыг байгалиас заяасан гайхалтай авъяаслаг тоглогч гэдгийг би өмнө нь ч хэлж байсан. Хурд, хүч, ухаан, ур чадвар гээд бүх юм түүнд бий. Авъяасаараа бол Месси, Криштиано Роналдо хоёроос дутахгүй. Гол нь тэдний хэмжээнд хүрье гэсэн хүсэл л дутна.

Бямба гаригт хүрч ирээд, сайн тоглож хожил авч өгөөд тоглолтын шилдгээр нэрлэгдэнэ. Тэгсэн хэрнээ даваа, мягмар гаригийн бэлтгэл дээр байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй болчихно. Энд тэнд очоод зогсчихсон, энүүгээр тэрүүгээр сэлгүүцэж явах янзтай. Тоглолтын үеэр ч гэсэн бид хашгиралдаад л, нэг нэгэндээ зааж хэлж өгөөд л байхад Азар огт тэгэхгүй. Тэгсэн хэрнээ л талбай дээр шилдэг нь байж чаддаг.

Тэгэхээр зарим нь Азар шиг авъяаслаг төрчихөөд бэлтгэл ч хийдэггүй нь шударга бус санагддаг байлаа” хэмээн Жон Оби Микел өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах