Цэс Close

Орон нутгийн зам, гүүрүүд үерийн эрсдэлтэй байгааг АНХААРНА УУ!

Улсын чанартай А0303 дугаартай авто замын Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 189км-т байрлах Нарийны гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байгаа хэдий ч үерийн усны түвшин буухгүй байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан. Үүний улмаас Баянхонгор чиглэлийн талаас суудлын 30 автомашин, 3 автобус, ачааны нэг автомашинд нийт 120 орчим иргэн боогдсон байдалтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Түүнчлэн Ховд аймагт уулархаг нутгаараа богино хугацаанд хүчтэй аадар бороо орсны улмаас Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэгт буюу Шургын гүүр орчимд 4 газарт ус зам давсан /Хөвөө, зам хэвийн/.

Мөн Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд 4 газарт үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсаж зам хаагдаад байна. Тус чиглэлд шуурхай ажиллаж үерт орсон зорчигч нарт анхны тусламж үзүүлэн холбогдох байгууллагад шилжүүлээд байна.

Сумын удирдлага, онцгой байдлын тасагтай хамтран Ерөнхий инженер болон техник, шуурхай ажлын хэсэг гараад байна гэж Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах