Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн болно

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн -2025 арга хэмжээ “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” уриан дор 2025 оны тавдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна.
Тодруулбал, Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төв суурин газрын нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, хүний нөөцийн хүртээмж тэдний нийгмийн баталгаа, шинээр нэвтэрч буй техник технологийн дэвшил, хууль эрхзүйн орчныг сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд оролцох аж.
Сэтгэгдэл үлдээх