Цэс Close

Осолд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд шинээр бичиг баримт олгожээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд шинээр бичиг баримт олгожээ.

Тодруулбал улсын бүртгэлийн үйлчилгээний төв, цэгүүдэд биечлэн очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай зорилтот бүлгийн иргэд, алслагдсан байршилд оршин суугч, хил хязгаарын шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд улсын бүртгэлийн “хөдөлгөөнт үйлчилгээ”-г нэвтрүүлсэн.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлж, үнэ төлбөргүй бичиг баримтжуулсан байна.

Эх сурвалж: УБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах