Цэс Close

ОХУ: Халдлага үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг цагдан хорьжээ

Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа дөрөв дэх хүн болох Мухаммадсобир Файзовыг тавдугаар сарын 22 хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ.

Шүүх хурлыг хаалттай явуулсан бөгөөд мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Файзов концертын танхимд үйлдсэн халдлагыг дүрс бичлэгт буулгасан аж. Террорист халдлагад буруутгагдаад байгаа Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Файзов гэсэн бүх дөрвөн хүнийг шүүхээс урьдчилан хорих ангид шилжүүлжээ.

Файзов нь Тажикистан улсын иргэн, 2004 онд төрсөн, дунд боловсролтой, ажилгүй, өмнө нь Иваново хотод үсчнээр ажиллаж байсан, тэнд бүртгэлтэй нэгэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох үед нь түүнд орчуулагч хэрэгтэй болсон байна.

Мөрдөн байцаах хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, Москва мужийн Красногорск хотын "Крокус сити холл" цогцолборын концертын танхимд болсон халдлагын улмаас амиа алдсаны хүний тоо 137-д хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор цогцос таниулах ажиллагааг хийж 62 хохирогчийн хэн болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах