Цэс Close

ОХУ-ын Украинд хийж буй бүрэн хэмжээний дайралтын хоёр жилийн ой болж буйтай холбоотойгоор Элчин сайд Ричард Буанганы мэдэгдэл

Монгол Улс дахь гадаадын дипломат албаныхан Украин Улсын Өргөмжит консул Т. Мөнхбат болон байнгын оршин суугч украин иргэдийн төлөөлөлтэй энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр уулзлаа. Оросын түрэмгийлэл эхэлсний хоёр жилийн ой болж буйтай холбоотойгоор дипломат албаны төлөөлөл Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэг Украин Улстай хамтдаа байгаагаа илэрхийлэхийн сацуу ОХУ-ын өдөөн хатгалгагүй дайралтыг дахин буруушааж Оросын түрэмгийллийг нэн даруй дуусгахыг уриаллаа.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Бид Монгол дахь Украиныг дэмжсэн үйл хэргээ үргэлжлүүлэх бөгөөд Оросын Украинд хийж буй хууль бус дайн нь Монгол улсад, мөн Орос улстай хил залгаа хөрш орнуудад нь ямар аюул занал учруулж буйг олон нийтэд анхааруулсаар байна” гэж хэлэв.

“Оросоос түрэмгийллээ зогсоохыг шаардаж буй олон улсын зөвшилцөлд нэгдэхийг Монгол Улсын Засгийн газарт АНУ-аас уриалж байгаа”-г Элчин сайд Буанган нэмж хэллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах