Цэс Close

О.Мөнхжингийн гэр, оффист нэгжлэг хийж байна

"Их Бит" ХХК-ийн IHC койны хэрэгт холбогдуулан шалгаж буй О.Мөнхжингийн гэр болон ажлын оффист нь яг одоо Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж байна.

Учир нь өнөөдөр IHC койнд мөнгө оруулж хохирсон иргэдийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн IHC койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэнд Б.Гантиг, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж буй.

Тэгвэл яг одоо О.Мөнхжинг хуулийн байгууллагаас шалган тайлбар авч, ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах